Сайн төслийн эхлэл — зөв хүн.
Үйлчилгээ хайхаас эхлээд ажил хүлээн авах хүртэлх үндсэн алхмууд.
1. Үйлчилгээ хайх
Нүүр хуудасны хайлт эсвэл ангиллаас эхэл. Кирилл, латин галиг эсвэл англи үгээр хайж, нийтлэгдсэн үйлчилгээний нэр, тайлбар, мэргэжилтнийг харьцуул.
Жишиг/demo картууд нь бодит мэргэжилтний захиалга биш. Зөвхөн бодит нийтлэгдсэн зар дээр холбогдох боломжтой.
2. Суурь / Стандарт / Дээд
Багцын үнэ (₮), гүйцэтгэх хугацаа, засварын тоо, багтах ажлыг харьцуулаарай. Илүү үнэтэй багц таны төсөлд заавал илүү тохирно гэсэн үг биш.
Захиалга үүсэхэд сонгосон багцын нөхцөл тухайн захиалгад хадгалагдана.
3. Холбогдох ба бүртгүүлэх
Үйлчилгээний хуудасны “Мессеж бичих” товчийг дараарай. Нэвтрээгүй бол эхлээд нэвтэрнэ. Дараа нь сонгосон мэргэжилтэнтэйгээ чатлах боломжтой.
Имэйл нь баталгаажсан, идэвхтэй бүртгэл шаардлагатай. Өөрийн мэргэжилтэн үйлчилгээ дээр өөртэйгөө чат эхлүүлэх боломжгүй.
4. Төслийн шаардлага бичих
Зорилго, хүссэн үр дүн, жишээ зураг/материал, файлын формат, хугацаа болон хүлээж буй ажлын хүрээг бич. Эмзэг мэдээлэл, төлбөрийн карт, нууц үг бүү хуваалц.
5. Захиалгын явц
“Миний захиалга” хэсэгт Шинэ хүсэлт → Зөвшөөрсөн → Гүйцэтгэж байна → Хүлээлгэн өгсөн → Дууссан гэсэн явц харагдана. Ажлыг шалгаад хүлээн авах эсвэл багцын нөхцөлийн дагуу засвар хүсээрэй.
Засвар хүсэх тоо сонгосон багцын хязгаараас хэтрэхгүй. Туршилтын хугацаанд төлбөр Linkup-аар дамжихгүй.
Ил тод мэдээлэлтэй, итгэлтэй хамтар.
Нийтлэгдсэн үйлчилгээг үзэх эсвэл нээлттэй бета хэрхэн ажиллахыг уншаарай.
Үйлчилгээ үзэх